Оршил
Freebalance-ийн програмд тохируулга хийх замаар Freebalance-ийн суурийг өргөтгөх боломжтой. Freebalance –ийн суурь программ нь кодод өөрчлөлт хийхээс илүүтэй тохиргоо хийх замаар өөрийнхөө орны шаардлагад нийцүүлэн өөрчлөх боломжтойгоор загварчлагдсан. Энэ тохируулах арга нь маш түргэн хугацаанд хэрэгжүүлэх, хялбар шинэчлэх боломж олгодог.
Зорилго ба үр дүн
Өөрийн талбарууд нь шаардлагадаа нийцүүлэн шинэ хүснэгт болон талбаруудыг үүсгэх боломж олгоно. Энэ хүснэгтүүд дэх мэдээлэл нь ажлын дараалал, дүрэм, форм болон тайлангийн хөшүүрэг болно.
Энэ онцлог нь модуль болгоны нэмэлт мэдээллийг нэмэх засварлах боломжтой.
Custom domain type definition
Custom domain type (CDT) definition нь Custom domain type –ийг үүсгэх бөгөөд CDT нь платформ дотрох ямар нэг модулийг заана. Custom domain type definition-ууд нь нэгээс олон модулиудыг заана.
Тайлбар:
Custom domain нь хэрэглэгчийн нэмэлт мэдээллийг оруулах атрибютуудыг үүсгэж болох талбар юм.
Custom Domain Type Association
CDT Association нь тухайн модульруу заасан CDT –г нэмдэг бөгөөд CDT Association-ийн түвшин нь байгууллагын түвшинд юмуу онцгой тохиолдолд тодорхойлогдоно.
Байгууллагын түвшинд тодорхойлогдсон үед CDT нь бүх тохиолдолд нэмэгдэх болно. Хэрэв онцгой тохиолдолд тодорхойлогдсон үед хэрэглэгч нь тухайн CDT-г ашиглах тохиолдолыг зааж өгнө.