Уулзалтын төрөл
Уулзалтын төрөл
Уулзалтын төрөл обьект нь зааварчилгаа өгөх цуглаан, хэлэлцээр гэх мэт уулзалтын төрлүүдийг агуулсан лавлах обьект юм.
Navigation:
Уулзалтын төрөл үүсгэх
Navigation:
Та Хайлтын горимд байх хэрэгтэй.
1. New товч дээр дарна.
2. Шинээр нэмэх гэж буй уулзалтын төрлийн мэдээллийг оруулна.
· Id: автоматаар дугаарлагдах давхцахгүй код
· Active: false байгаа бол дээрх уулзалтын төрөл нь ашиглагдахгүй бөгөөд холбоход ашиглагдана.
· Товчлол: уулзалтын төрлийн товч тайлбар
3. Save товч дээр дарж та өөрийн шинээр нэмсэн уулзалтын төрлийн мэдээллийг хадгална. (Хадгалахад баталгаажуулах цонх гарч ирэх бөгөөд мэдээллийг хадгалсны дараа Id – г өөрчлөх боломжгүй)
Уулзалтын төрөл устгах
Та Хайлтын горимд байх хэрэгтэй.
1. Та устгахыг хүсч буй уулзалтын төрлийн мэдээллийг хайж олно.
· Уулзалтын төрлийн Id,товчлол, өөр бусад утгуудаас аль нэг утгыг оруулна.
· Find товчийг дарна.
· Устгах гэж буй уулзалтын төрлийг сонгон идэвхижүүлнэ.
2. Delete товчийг дарна.
3. Баталгаажуулах цонх гарч ирж таныг итгэлтэй байгаа эсэхийг асууна.
4. Итгэлтэй байгаа бол Okтовчийг дарж мэдээллийг устгана.
5. Мэдээлэл устгагдсан талаар мэдээллэх цонх гарч ирнэ.
Мэдээлэл устгагдсан эсэхийг шалгахын тулд:
1. Search товч дээр дарна.
2. Уулзалтын төрлийн Id,товчлол, өөр бусад утгуудаас аль нэг утгыг оруулна.
3. Find товч дээр дарна.
4. Мэдээллэх цонх гарч ирнэ.
Уулзалтын төрлийг засварлах, өөрчлөх
Та Хайлтын горимд байх хэрэгтэй.
1. Хэрэв та засварлах гэж буй төрлийн Id юм уу Товчлол, эсвэл өөр бусад утгуудаас мэдэж байвал харгалзах талбарт мэдээллээ оруулна. Хэрэв та бүх уулзалтын төрлүүдийг харахыг хүсч байгаа бол талбаруудыг хоосон болгоно.
2. Find товч дээр дарна. (Төрлийн жагсаалт гарч ирнэ)
3. Та засварлах гэж уулзалтын төрөл дээр дарна. Ингэснээр та мэдээллийг засварлах болох устгах горимд шилжинэ.
4. Шаардлагатай засваруудыг хийнэ. (Id - с бусад төрлийн мэдээлэл)
5. Та хийсэн өөрчлөлтүүдээ хадгалахын тулд Update товч дээр дарна.