Үйлчлүүлэгчийн төрөл
Харилцагчийн төрөл гэдэг нь нийтлэг шинж чанар /жишээ нь : зээлийн дээд хэмжээ / - аар нь бүлэглэн үүсгэсэн төрөл юм. Хэрэглэгчийн төрлийн тодорхойлолт нь хэрэв боломжтой бол тайлан үүсгэхэд хэрэглэгдэх үүнтэй адил бүлэглэлийг удирдах боломжийг олгоно. Харилцагчийн төрлүүд нь Харилцагчдын дэлгэрэнгүй мэдээлэлтэй холбогдоно.
Үйлчлүүлэгчийн төрөл нэмэх
Та Хайлтын горимд байх хэрэгтэй.
1. New товч дээр дарна.
2. Шинээр нэмэх төрлийн мэдээллүүдийг оруулна. Одтой (*) тэмдэглэгээтэй талбарууд нь заавал оруулах шаардлагатай талбарууд юм.
-
· Id : автоматаар дугаарлагдах давхцахгүй код
-
· Active : false байгаа бол дээрх уулзалтын төрөл нь ашиглагдахгүй бөгөөд холбоход зориулалтаар ашиглагдана.
-
· Сүүлийн тайлангийн огноо: Тайлан боловсруулагдах сүүлчийн огноо.
-
· Сүүлийн хүүг тооцоолох огноо: хүүг тооцоолох сүүлчийн огноо
-
· Зээлийн дээд хэмжээ: дээрх төрлийн харилцагчдад зөвшөөрөгдөх зээлийн дээд хэмжээ. Харилцагч үүсгэхэд харилцагчийн төрлөө сонгоход дээрх хэмжээг системээс тодорхойлж өгдөг.
-
· Хэл: харилцагчийн төрлийг үүсгэх хэл.
-
· Товчлол: харилцагчийн төрлийн товч тайлбар.
-
· Тайлбар: харилцагчийн төрлийн дэлгэрэнгүй тайлбар.
3. Шинээр нэмсэн төрлийн мэдээллийг хадгалахын тулд
Save товч дээр дарна. (Шинээр нэмж буй төрлийн мэдээллийг хадгалахыг баталгаажуулах цонх гарч ирнэ)
Үйлчлүүлэгчийн төрөл устгах
Та Хайлтын горимд байх хэрэгтэй.
1. Та устгахыг хүсч буй төрлийн мэдээллийг хайж олно.
-
· Төрлийн Id эсвэл тайлбар оруулна.
-
· Find товчийг дарна.
-
· Устгах гэж буй төрлийг сонгон идэвхижүүлнэ.
2. Delete товчийг дарна.
3. Баталгаажуулах цонх гарч ирж таныг итгэлтэй байгаа эсэхийг асууна.
4. Итгэлтэй байгаа бол Ok товчийг дарж мэдээллийг устгана.
5. Мэдээлэл устгагдсан талаар мэдээллэх цонх гарч ирнэ.
Төрлийн мэдээлэл усгагдсан эсэхийг шалгахын тулд:
1. Search товч дээр дарна.
2. Төрлийн Id эсвэл тайлбар оруулна.
3. Find товч дээр дарна.
4. Мэдээлэл устгагдсан эсэх талаар мэдээллийн цонх гарч ирнэ.
Үйлчлүүлэгчийн төрөл засварлаж өөрчлөх
Та Хайлтын горимд байх хэрэгтэй.
1. Хэрэв та засварлах гэж буй төрлийн Id эсвэл тайлбар мэдэж байвал харгалзах талбарт мэдээллээ оруулна. Хэрэв та бүх төрлийн жагсаалтыг харахыг хүсч байгаа бол талбаруудыг хоосон болгоно.
2. Find товч дээр дарна. (төрлийн жагсаалт гарч ирнэ)
3. Та засварлах гэж төрлийн мэдээлэл дээр дарна. Ингэснээр та мэдээллийг засварлах болох устгах горимд шилжинэ.
4. Шаардлагатай засваруудыг хийнэ.
5. Та хийсэн өөрчлөлтүүдээ хадгалахын тулд
Update товч дээр дарна.