Үйлчлүүлэгчид

Үйлчлүүлэгчид
Харилцагчидын бүртгэл нь  танай байгуулагаас үйлчилгээ үзүүлдэг юм уу эсвэл бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг, аль эсвэл тэднээс мөнгө хүлээн авдаг байгууллага хувь хүмүүсийн мэдээллийг ялган хадгалах боломжоор хангана. 
Үйлчлүүлэгч үүсгэх
Та Хайлтын горимд байх хэрэгтэй.
1.      New  товч дээр дарна. (Ингэснээр та шинээр нэмэх горимд шилжинэ)
2.      Шинээр нэмэх харилцагчийн мэдээллүүдийг оруулна. Одтой (*) тэмдэглэгээтэй талбарууд нь заавал оруулах шаардлагатай талбарууд юм.
3.      Талбар бүрийн мэдээллийг оруулна.
4.      Contacts хэсэгт шаардлагатай мэдээллүүдийг оруулна.
Жич: энэ хэсэгт дор хаяж 1 мэдээлэл орсон байх шаардлагатай.
 
5.      Шинээр нэмсэн харилцагчийн мэдээллийг хадгалахын тулд Save товч дээр дарна. (Шинээр нэмж буй харилцагчийн мэдээллийг хадгалахыг баталгаажуулах цонх гарч ирнэ)
Үйлчлүүлэгч устгах
Та Хайлтын горимд байх хэрэгтэй.
1.      Та устгахыг хүсч буй харилцагчийн мэдээллийг хайж олно.
  • ·         Код, нэр зэрэг харилцагчийн талаар бусад талбарын утгуудыг оруулна.
  • ·         Find товчийг дарна.
  • ·         Устгах гэж буй харилцагчийг сонгон идэвхижүүлнэ.
2.      Delete товчийг дарна.
3.      Баталгаажуулах цонх гарч ирж таныг итгэлтэй байгаа эсэхийг асууна.
4.      Итгэлтэй байгаа бол Ok товчийг дарж мэдээллийг устгана.
5.      Мэдээлэл устгагдсан талаар мэдээллэх цонх гарч ирнэ.
Харилцагчийн мэдээлэл усгагдсан эсэхийг шалгахын тулд:
1.      Search товч дээр дарна.
2.      Код, нэр зэрэг харилцагчийн талаар бусад талбарын утгуудыг оруулна.
3.      Find товч дээр дарна.
4.      Мэдээлэл устгагдсан эсэх талаар мэдээллийн цонх гарч ирнэ.
Үйлчлүүлэгч засварлаж өөрчлөх
Та Хайлтын горимд байх хэрэгтэй.
1.      Хэрэв та засварлах гэж буй харилцагчийн код эсвэл нэрийг мэдэж байвал харгалзах талбарт мэдээллээ оруулна. Хэрэв та бүх харилцагчидын жагсаалтыг харахыг хүсч байгаа бол талбаруудыг хоосон болгоно.
2.      Find товч дээр дарна. (Харилцагчидын жагсаалт гарч ирнэ)
3.      Та засварлах гэж буй харилцагчийн мэдээлэл дээр дарна. Ингэснээр та мэдээллийг засварлах болох устгах горимд шилжинэ.
4.      Шаардлагатай засваруудыг хийнэ.
5.      Та хийсэн өөрчлөлтүүдээ хадгалахын тулд Update товч дээр дарна.