FreeBalance-ийн тухай

FreeBalance нь 1984 онд байгуулагдсан олон нийтийн санхүүгийн менежментийн зорилготой Засгийн Газрын нөөц төлөвлөлтийн програм хангамжийн шийдлийн дээд зэргийн үйлдвэрлэгч ба дэлхийн шилдэг компаниудын нэг ашгийн байгууллага юм. FreeBalance-ийн шийдлүүд нь Засгийн Газрын шинэчлэлт, санхүүгийн төвлөрлийг задлах болон олон нийтийн санхүүгийн өөрчлөн сайжруулалтаар хангадаг. Олон нийтийн санхүүгийн менежментийн сайжруулалт нь хүчтэй засаглал болон тогтвортой хөгжлийн түлхүүр хэсэг юм.
 FreeBalance-ийн удирдах газар Канадын Оттавад байрладаг ба борлуулалтын болон хангамжийн оффисууд нь Вашингтон Ди Си (Америк), Лима (Перу), Лиссабон (Португал), Лондон (Их Британи), Пристина (Косово) болон гэгээн Жон (Антигуа ба Барбудо) байрладаг. FreeBalance-ийн шийдлүүд нь дэлхийн энд тэндгүй хэрэгжсэн ба тэдгээр улсуудаас дурдвал Канад, Америкийн Нэгдсэн Улс, Сиерра Леон, Гуяан, Пакистан, Монгол, Афганистан, Антигуа ба Барбуда, Тимор-Лесте, Бүгд Найрамдах Косово болон Панам зэрэг юм.
FreeBalance-ийн Санхүүгийн иж бүрдэл нь худалдааны бэлэн ашиглах боломжтой нэгдсэн санхүүгийн менежментийн мэдээллийн систем юм. Програм хангамж нь ялангуяа Засгийн Газрын санхүүгийн менежментэд зориулан зохион бүтээгдсэн. Энэ зохион бүтээл нь програм хангамжийн тохиргоо Засгийн Газрын шаардлагууд болон Засгийн Газрын бүх түвшинд хурдан боловсруулалтыг холбодог. Энэ Засгийн Газарт тусгайлсан үйлдэл нь Олон Улсын Стандарт, төлбөрийн нягтлан бодох болон төсвийн хяналтуудыг багтаадаг.
FreeBalance-ийн Санхүүгийн иж бүрдэл нь төсвийн тойргийн бүх талыг дэмждэг ба мөнгөн сангийн хуваарилалт, зарлага, төсөвлөлт, орлогын удирдлага болон төрийн албан хаагчийн менежмент зэргийг санхүүгийн хяналтаар хангадаг.
FreeBalance-ийн програм хангамж нь Канадын Засгийн Газрын дотор маш өргөн дэлгэрсэн менежментийн эпликейшн юм. FreeBalance-ийн програм хангамж нь 30,000 гаруй олон нийтийн санхүүгийн менежерүүд Засгийн Газрын зарлагын тэрбум, тэрбум долларыг удирдан зохион байгуулахад ашиглагдаж байгаа ба дэлхийн хэмжээнд 700,000 гаруй нийтийн албан хаагч байна.