Харилцагч
Тойм
Харилцагчийн мэдээлэл нь Freebalance – ийн тайлангийн модулиуд болох худалдах, худалдан авах, үндсэн хөрөнгө, төрийн сан зэрэгт ашиглагдана. Энэ нь Харилцагчийн мэдээллийн төвлөрсөн удирдлагыг нэг цэгээс хялбар хийх боломж олгож мэдээллийн давхардлыг арилгана.
Зорилго ба үр дүн
Freeblance тайлангийн платформ нь Харилцагчийн бүх мэдээлэл, тухайлбал Код, Нэр, Хаяг, Гүйцэтгэлийн чансаа, Бизнесийн төрөл, Ерөнхий тайлан, жил тутмын борлуулалт, Ажиллагсадын тоо, Хамтрагчдын жагсаалт, Үндсэн мөнгөний нэгж, Сонгосон хэл гэх мэтийг удирдах боломжтой.
Харилцагчдын жагсаалт нь дараах хоёрдахь бүлгийн удирдах боломжтой. Үүнд: Хаягийн жагсаалт, Хамтрагчдын жагсаалт, Биснесийн төрлүүд багтана. Эдгээр бүх мэдээлэл нь харилцагч тус бүртэй холбогдоно.
Харилцагчийн цонх (холбоос )
Харилцагч үүсгэх
(холбоос )
Програмын эхлэхэд та Хайлтын горимд байна.
1. New товч дээр дарна. (Ингэснээр та оруулах горимд шилжих болно.)
2. Харилцагчийн мэдээллийг оруулна. Улаан од бүхий талбаруудыг заавал оруулах шаардлагатай.
3. Талбар тус бүрт мэдээллийг оруулна. (Харилцагч цонхонд хандсанаар тал тус бүрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой)
Санамж: Ядаж нэг хаяг оруулна.
4. Хаяг таб дээр дарж шаардлагатай мэдээллүүдийг оруулна. (Дэлгэрэнгүйг Хаяг хэсгээс авна уу)
5. Contacts таб дээр дарж шаардлагатай мэдээллүүдийг оруулна. (Дэлгэрэнгүйг Contacts хэсгээс авна уу)
Санамж: Хамгийн багадаа нэг contacts оруулна.
6. Харилцагчийн бизнесийн төрөл таб дээр дарж з шаардлагатай мэдээллүүдийг оруулна. (Дэлгэрэнгүйг Харилцагчийн бизнесийн төрөл хэсгээс авна уу)
Санамж: Ядаж нэг Харилцагчийн бизнесийн төрөл сонгоно.
7. Нэмэлт өгөгдөл таб дээр дарж дарж шаардлагатай мэдээллүүдийг оруулна. (Дэлгэрэнгүйг Нэмэлт өгөгдөл хэсгээс авна уу)
8. Хуудасны доод хэсэгт байгаа Хадгалах товч дээр дарж Харилцагчийн мэдээллийг хадгалана. (Харилцагч үүссэн тухай мэдээллийг батлах цонх гарч ирнэ)
Харилцагч засварлах
Програмын эхлэхэд та Хайлтын горимд байна.
1. Хэрэв та Харилцагчийнхаа Код юмуу Нэрийг мэдэж байгаа бол харгалзах талбарт оруулж өгнө. Хэрэв та бүх харилцагчдын жагсаалтыг хармаар бол талбаруудыг хоосон орхино.
2. Хайх товч дээр дарна. (Харилцагч цонх гарч ирнэ)
3. Засах Харилцагч дээрээ дарна. Үүний дараа та Засах/Устгах горимд шилжинэ.
4. Шаардлагатай засварыг хийнэ.
5. Хуудасны доод хэсэгт байрлах Шинэчлэх/Update товч дээр дарж хадгалана.
Харилцагч устгах
Програмын эхлэхэд та Хайлтын горимд байна.
1. Устгах Харилцагчаа хайж олно.
2. Устгах товч дээр дарна.
3. Хийж буй үйлдэл тань зөв эсэхийг лавласан батлах цонх гарч ирнэ.
4. Ok товч дээр дарж Харилцагчийг устгана.
5. Харилцагч устсан тухай мэдээлэл бүхий цонх гарч ирнэ.
Харилцагч устсан эсэхийг шалгахдаа
1. Хайлт товч дээр дарна.
2. Код юмуу Нэрийг оруулна.
3. Хайх товч дээр дарна.
4. Дараах цонх гарч ирнэ.